2012-06-07
Жишиг даалгавар 1

 

 Гэрт ордог ишиг

Янгирын ишиг бол тэгэхгүй дээ.

Хар хүйтнээр гарч осгосон нэг муу нударга шиг халтар ишгийг халуун тогоон дотор хөмөрч байж мал болгосноос хойш тэр гэр амьтай болсон юм. Халтар ишиг сав л хийвэл илүү гэрт орчихсон цагааны шар шүүс залгилж байна. Сахал нь хуурай явах цаг цөөн.

          Тэр сүүлдээ хэтрээд их гэрт орчихсон авдрын арсланг “мөргөх” байрын зогсдог боллоо. Бид ч багаас нь эрхлүүлчихсэн юм болохоор нэг их нүд үзүүрлэн хөөж туудаггүй байв. Тэгтэл харин “мань эр” нэг өдөр бүр давран тахилын цөгцтэй сүүг маань татаж асгачхаад, бас болоогүй алтан хойморт хэд гурван хоргол унагачхаад гарсан байв.                                                                                                                  

          Тэр ингэж “тахилаа буруу өргөсөн” болой.                                                     (Ц.Чимиддорж)

1. Эхийн сэдэв аль нь вэ?

          А. Осгосон ишигний тухай                       Б. Малчдын амьдралын тухай       

В. Монгол ёс заншлын тухай                            Г. Төл малын тухай

          Д. Амьтны ааш араншингийн тухай

 

2. Эхийн  гол санаанд тохирох хэлц 2-г олж бич.

 

Гар бариад бугуй барих

Даварсаар даварсаар Дагвын оронд гарах

 

 

3. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл. Яагаад

А. Хүүрнэмж                Б. Тайлбарламж  В. Тоочимж         Г. Эргэцүүлэмж Д. Төрөгдөл

4. Дээрх эхийг хураан гол санааг нэг өгүүлбэрт багтаан гаргаж бич.

 

5. Дээрх эийн “Хар хүйтнээр гарч осгосон нэг муу нударга шиг халтар ишгийг халуун тогоон дотор хөмөрч байж мал болгосноос хойш тэр гэр амьтай болсон юм.” гэсэн өгүүлбэрийн тодруулсан үгсийн бичигдсэн дүрмийг тайлбарла.

 

6. Эхийн тулгуур үгсийн хамгийн зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

          А. янгир, хар хүйтэн, нударга, тогоо, мал, нэг өдөр

          Б. халтар ишиг, илүү гэр, алтан хоймор, хоргол, шар шүүс, авдрын арслан

          В. нударга, авдар, тахил, ишиг, бид, тэр

          Г. хар хүйтэн, халуун тогоо, сахал, арслан, цөгц, хоймор, мань эр

          Д. хоргол, янгир, бид, илүү гэр, сүү

 


Бичсэн: Сургалтын блог | цаг: 11:29 | Жишиг даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hI
HUURHUN BLOG NEEJEE
BAYAR HURGEY ANYA
Бичсэн: Сургалтын блог цаг: 11:45, 2012-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 521 удаа уншигдсан.



:-)
 
xaax